2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Зөөврийн хайрцгаар санал авч байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт маргааш болно. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу өнөөдөр улс даяар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулж байна. 

Сонгуулийн тухай хуулийн 90-д “Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа; захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал гэсэн сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах" тухай тусгасан. Энэ дагуу өөрийн биеэр хүрэлцэн ирж санал өгөх боломжгүй иргэдийн саналыг өнөөдөр авч байгаа аж. 

 Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдөр нээж санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журамтай байдаг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.