Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт өнөө өглөөний 07.00 цагаас орон даяар эхлээд байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт гэр бүлийн хамт сонгуулийн 1731-р хэсэгт саналаа өгөх аж.
Тодруулбал, "Шинэ Монгол" дунд сургуулиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731-р хэсэг буюу Баянзүрх дүүргийн XXV хорооны байр юм байна.
Дашрамд, дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулж буй. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагаас уриалж буй.
24news.mn