Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалж эхэллээ.
Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан учраас энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3,000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9,000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.
Баяр наадмын тасалбарын үнийн хувьд долоодугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Тасалбар өнөөдөр, маргааш дээр дурдсан цэгүүдэд худалдаалагдах юм.
24news.mn