Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
24news.mn