2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Шадар сайд У.Хүрэлсүхийн “Доржзодов”-оор Ч.Батболд гэгч тодроод байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сошиал ертөнц бүхэлдээ талцал, үнэн худал, хар цагааны талбар болж хувирсныг бид мэднэ. Тэр дунд Доржзодов гэгч эрхэм айлын цонхоор тодорч байсныг санаж байгаа байх. Энэ бүхэнд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын гэх бүхэл бүтэн баг ажиллаж байсан гэлцдэг. Сонгууль дууссан ч тэр баг эдүгээ Шадар сайд У.Хүрэлсүхийн талд ажиллаж байгаа гэх үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл  яваад байгаа. Баттайяа олны нүдэнд ил болж байгаагаас харвал У.Хүрэлсүхийг хэсэг нөхөд дагаж тандсан, бүр амь насанд нь халдах гэж байсан гэх мэдээллийг шадар сайдын ажлын албаныхан хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тэгэхээр энэ бүхнийг зохион байгуулсан эзэн хэрэгтэй болж таарах бөгөөд тэдгээр нь МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  нарыг болж харагдуулах гэсэн мессэж хаанаас ч юм нисч хийсээд байгаа. Харин энэ бүхнийг шалгуулахаар дээрхи хоёр эрхэм хууль хяналтын байгууллагад хандаад байна. Ямартай ч Шадар сайдын эргэн тойрны асуудал намаа талцахад хүргэж мэдэхээр нөхцөл байдал бий болгов.

Харин сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийн “Доржзодов”-оор тодроод байгаа  Ч.Батболд гэгчийн талаархи  сошиалд явж буй мэдээллийг хүргэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.