2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
10 нэр дэвшигчийн мэдүүлгийг буцаажээ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт 119 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 97, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 10, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 12 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 176 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторингийн хэлтэст Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, мониторингийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхзул, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Болор-Эрдэнэ нарын зэрэг 97 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.