2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг барьжээ

Иргэний өгсөн мэдээллийн дагуу хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг барьсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт таван залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ.

Энэ хэрэгт Монгол Улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх таван этгээдийг саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Хар тамхины хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэнд өнөөдөр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо нарцагдаагийн байгууллагын "Баярын бичиг", мөнгөн шагнал гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.