Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас эхлэн зам хаасан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөний 07 цагт Үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Зам хаасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд түр хугацаанд өөрчлөлт ороод байсан ч ийнхүү хэвийн үргэлжилж эхлэв.
24news.mn