2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Мунзуй Г.Нямдорж ял сонслоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мунзуй хочит Г.Нямдорж, Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав С.Мөнхбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, Г.Нямдоржид гурван жил, С.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Харин Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзжээ.

Шүүх хуралдаанчы үеэр Г.Нямдорж С.Мөнхбат нарын өмгөөлөгч хохирогчтой ярилцах хүсэлт гаргаж хурлыг түр завсарлуулсан ч  ямар нэг шийдэлд хүрээгүй байна.

Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.