МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр хуралдана. Энэхүү Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэдэн хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Бага хурлыг товыг гаргаж магадгүй гэх мэдээлэл байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх мэдээлэл байна.
Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Энэ мэт асуудлыг өнөөдөр болох Удирдах зөвлөлөөр хэлэлцэх сураг дуулдаж байна.
24news.mn