Е баримт сугалааны долдугаар сарын ээлжит тохирол энэ сарын 21-ний өдөр явагдсан юм. Энэ удаагийн тохиролд 2017 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан байна.
Сугалаагаар
20 мянган төгрөгийн азтан 11 371,
100 мянган төгрөгийн азтан 1187,
500 мянган төгрөгийн азтан 96,
дөрвөн сая төгрөгийн азтан 11 тодорсон бол 20 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Энэ удаагийн сугалааны тохирлоор нийт 12 665 хүн азтан болжээ. Харин 400 сая төгрөгийн супер азтан тодроогүй аж.
24news.mn