2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Гвинейд хогийн цэг нурж 8 хүн амиа алджээ

Гвинейн нийслэл Конакри хотын зах орчимд хог хаягдал булдаг цэгт аадар борооны үеэр хөрсний нуралт болж байшингууд дээр унан 8 хүн амиа алдаж, нилээн хэдэн хүн бэртэж гэмтжээ.

Энэ явдлаас өмнө Сьерра-Леон болон Конгод хөрсний нуралт болж зуу зуун хүн амиа алдсан билээ. Хүчтэй бороо орсоор байвал илүү олон хүн амиа алдах магадлалтай байгааг албаныхан анхааруулж байна.

Даваа гарагт болсон гамшигт үзэгдэл нь Гвинейн Дар Эс Саламын ойролцоо шөнөжин орсон борооны улмаас болсон бөгөөд тус газар нутаг орчимд хог хаягдлын цэг их байдаг ажээ.

Албаныхан анх мэдээлэхдээ 5 хүн амиа алдаж, 10 хүн бэртэж гэмтсэн гэж байсан боловч цагдаагийнхан  8 хүн амь үрэгдсэн тухай мэдэгджээ.  Мөн хэсэг хугацааны дараа 3 хүний цогцос олдсоноор амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.