Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр дагах барилдаанд Риогийн олимпийн наадамд ялагдаж байсан Казахстаны бөх Эльмира Сыздыковатай барилдлаа.
Даагаа нэхэх хариуцлагатай барилдаанд манай бөх 1:5 харьцаагаар ялагдаж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө дөрвөн оноо дараалан авсан ч 5:7-оор ялагдал хүлээв.
24news.mn