2017 оны долоодугаар сарын байдлаар банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт 4.186 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлд хамрагдсан иргэдийн тоо 92.1 мянга болжээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Харин зээлийн дундаж хугацаа нь 11 жил, жигнэсэн дундаж жилийн хүү нь 11.5 хувьтай тэнцэж байна.
Оро нутаг дахь банкууд өнгөрсөн сард 238 зээлдэгчид 9.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд орон нутаг буй нийт зээлдэгчдийн тоо 29 мянгад хүрчээ.
Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ долоодугаар сарын байдлаар 60.4 сая төгрөг байгааг байршлаар ялган харвал Улаанбаатар хотод 72.1 сая төгрөг, орон нутагт 39.6 сая төгрөг байна.
24news.mn