2017 оны 7-р сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 6.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.
Чанаргүй зээл салбараар:
-Усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарын чанаргүй зээл 47.3 хувь,
- Уул уурхайн олборлолт 25.5 хувь,
- Боловсруулах үйлдвэр 17.4 хувь,
- Худалдааны салбар 10.3 хувь,
- Барилгын салбар 8.9 хувийг эзэлж байгаа юм.
Өнгөрсөн сард арилжааны банкууд 951.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 904.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.
24news.mn