Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо одоо ч үргэлжилсээр байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн Засаг дарга Б.Пүрэвдавааг Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилж, мөн орон тооны бус зөвлөхүүдээ ч томилсон. Тэгвэл дахин захирамж гаргаж, Ш.Адьшааг орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Гэхдээ түүнийг ямар салбарын зөвлөхөөр томилсон нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Ш.Адьшаа нь хуульч мэргэжилтэй. Үүнээс харахад хуулийн зөвлөхөөрөө томилсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Түүний ажлын туршлагыг харвал:
- Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор
- Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
- Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
- “Буурал сор” ХХК-д захирал
- ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалиын байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга
- Ховд аймгийн “Хөгжлийг төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч
- “Ачит-Арвис” ХХК-ийн ТУЗ-ын дарга
- Зам, тээврийн сайдын зөвлөх
- Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
- Монголын Жудо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч
- “Сити энержи” ХХК-ийн Улаанбаатармед эмнэлгийн ТУЗ-ийн дарга
- Ховд аймгийн МоАХ-ны дарга
- Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний сонгуультай юм байна.
24news.mn