Бямба гарагт Умард Солонгос гурван баллистик пуужин харвасныг Пхеньяны “ээлжит өдөөн хатгалга” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тодорхойллоо.
Р.Тиллерсон өчигдөр “Fox New” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Пхеньян дахин пуужингууд харвасныг бид АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ээлжит өдөөн хатгалга гэж үзэж байна. Гэхдээ АНУ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзсэн хэвээр байна” гэжээ.
Умард Солонгос өнгөрсөн бямба гарагийн үүрээр Япон тэнгис рүү ойрын тусгалтай гурван баллистик пуужин харвасан юм.
АНУ Умард Солонгосыг яриа хэлэлцээний ширээнд суулгах хүртлээ өөрийн холбоотнууд болон Хятад улстай хамтран ажиллаж, тайвнаар шахалт үзүүлэх кампанит ажлаа үргэлжлүүлэх болно гэж Р.Тиллерсон хэлсэн байна.
24news.mn