2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Санхүүгийн сахилгыг эрэмбэнд нь оруулав

Р.ОЮУН

Монгол Улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэгтгэж нэг төсөв­тэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болгов. Олон төсөвтэй Монгол Улсын төсвийн алдагдал дэлхийн олонорны хувьд тааруухан жишээ болж байсныг ийнхүү эрэмбэлсэн юм.Санхүүгийн сахилга бат алдагдсанаас Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацажбайлаа.АН–ын Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесснэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн маш их мөнгөө ямар ч хяналт, тооцоо судалгаагүйгээрзарцуулж цацсан байна.

 Нэг жишээ гэхэд 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд авто зам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй долоон км замыг Архангай аймагт гурав дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байдаг. Увс аймагт гэхэд найман тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн ямар ч шийдвэргүй, гэрээ хэлцэлгүй барьсангээд төрийн мөнгө дураараа урссаар байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ бүгдийг зөв эрэмбэнд оруулахэдийн засгаа эрүүлжүүлэх, уналтаас гаргах гэж чамгүй хичээн ажилласны үр дүнд ард олны нүдэн дээр эерэгүзүүлэлт авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Бодит үр дүнг гоёж гоодох ч шаардлага байхгүй. МАН-ын Засгийнгазар эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлд­вэр­лэлээ дэмжих бодлогыг шат дараатайхэрэгжүүлжсний үр дүнд 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш дөрвөн жилийн турштасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн дөрвөн жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь эхнийүр дүн, чамлахааргүй үзүүлэлт байлаа. Бид юмыг амархан мартдаг ч АН-ын Засгийн газар унагаадаг түүнийг ньМАН-ын засаг сэргээдэг бичигдээгүй хууль бараг тогтож. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ч АН-ынханы нураасныгсэргээх, улс орноо эдийн засгийн хямралаас гаргах хүнд ачаа ногдсон. Тэд ачаагаа хөнгөлөх хэрээр ард түмнийнуруу тэнийж байна.

ӨР ТӨЛӨГДӨЖ ОЛОН УЛСАД НҮҮР УЛАЙХААРГҮЙ  БОЛОВ

 Өмнөх засгийн үлдээсэн 580 сая ам.долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүйдампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээтэй Ж.Эрдэнэбатын засгийнгазар нүүр тулсан. Тэд энэ эргэлзээг арилгасан Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 саяам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өм­нө ч ногоон гэрэл асааж чадсан. Энэ бол хоосоняриа, улс төрийн PR биш нь олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларынзахиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.дол­ларын санал ирүүлс­нээс бэлээхэн харагдажбайна.

“ЧАЛКО”-ГИЙН ДАРАМТААС АНГИЖИРЧ, ИРГЭДДЭЭ ХУВЬ ОЛГОХ АСУУДАЛ НААШЛАВ

“Эрдэнэс-Тавантолгой” компани БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээрхийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны гуравдугаар сарын 30-ныөдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. “Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үрөгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. зургаан жил сунжирсан “Чалко” компанийн нийтүндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа. Ийнхүү өр барагдуулсаннь Монгол Улсын Засгийн газраас нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоохүнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд гаргасан нь оновчтой болж, зөв үр дүнд хүргэсэн билээ. Цанхийн баруун уур­хайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхай­чид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэснийоператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруунуурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор хоёр дахин буурч, Тавантолгойнордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан юм. Ийнхүү “Чалко”-гийн өрийн дарамтнаас гарс­наар иргэдийнхээ 1072 хувьцаанд ног­дол ашиг хуваарилах боломж бүр­дүүлэхийн төлөө ажил­лах боломжтойболсон юм.

ДҮРВЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭРГЭЖ ИРЭВ

Өмнөх засгийн үеийн эдийн засгийн сахилга батгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчидтай харьцаж байсан бүдүүлэг алдаанаас үүдэн хөрөнгө оруулагчид Монголоос зайгаа барьж орж ирээд байсан , ирхээр зэхэж байсан олон олон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа буцаан татаж нэг талаас Монголоос дүрвэн гарав. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтыг хамгаалах, гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлэв. Үүний үр дүндхасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрөв орчим хувиар өсч, сүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, бонд гаргахад нэг тэрбум ам.долларын санал ирсэн зэрэг нь хөрөнгө оруулагчид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж, итгэл нь сэргэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэл юм. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар дэлхийн банк, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч эдийн засгаа сэргээх чиглэлээр зоригтой арга хэмжээ авч, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж, үр дүнд хүрч байгаа нь бусад улс оронд үлгэр дууриал болж байгааг олон улсын байгууллагууд тэмдэглэж байна.

ОЛОН УЛСЫН ВАЛЬЮТЫН САН МОНГОЛД ЭРГЭЛЗЭХГҮЙ

ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад  хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжил­тийн хөтөлбөрийн эхнийүнэлгээгээ өгөв. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цагхугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхнийшатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэв.

Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэг­жүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал,  төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах  зэрэг үр дүн гарч  байгааг ОУВС-гийн ажлын хэсэг онцгойлон сайшаалаа. Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эдийн засгийн талаар авч хэрэгжүүлсэн  бодлого оновчтой, зөв хийгдэж байгааг ОУВС  үнэлэж байгаа нь бидний хувьд чухал алхам төдийгүйолон улсын хэмжээнд Монгол Улсын засгийн газарт итгэх итгэлийг лавшруулахад онцгой үнэлэлт билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.