Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Сүхбаатар аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт ажиллаж, багш нартай уулзалт хийж байна. Урлагийн ажилтны баярыг тохиолдуулан нийгмийн сайн санааны үйл ажиллагаануудаа эхлүүлэхээр болоод байгаа аж.
Сүхбаатар аймгийн дараа Хэнтий, Багануур дүүрэгт ажиллана.
Хүүхэлдэйн театрын засварын ажил ирэх сард дуусах аж. Тиймээс Хүүхэлдэйн театрын тоглолтууд ирэх аравдугаар сарын 6-наас тоглогдож эхэлнэ. Мөн ирэх аравдугаар сарын 15-16-нд Хөх хотод урилгаар очиж, хүүхэд багачууддаа тоглолтоо толилуулах юм байна.
24news.mn