2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Д.ЧОЙЖАМЦ: ИЖИЙДЭЭ ҮНСҮҮЛЭХЭЭС Л УХАМСАР ЭХЭЛДЭГ
 
МЗХ-оос зохион байгуулж буй “Ухамсар Нэмье” аяны хүрээнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  залуус, иргэдтэй “Ухамсар ба Уламжлал” сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Түүний лекцээс сонирхол татсан таван ишлэлийг хүргэж байна.
 
  1. Ухамсар бол дотоодод хадгалаатай байдаг. Харин түүнийгээ бие, хэл, сэтгэл гурваараа дамжуулан ил гаргавал жинхэнэ ухамсар болдог.
  2. Ухамсар гэдэг бол энгийн зүйл. Ухамсар бол таны үйлдлийн илрэл юм. Ижийдээ үнсүүлэхээс л ухамсар эхэлдэг.
  3. Солонгос кино үзчихээд л хайраа гээд эхэлдэг. Тэр бол Монгол хүний дархлаа байхгүй, дуураймтгай болж байгаа нь шинж юм. Ухамсар буруу тогтож, буруу мэдлэг болж байгаа, дархлаагүй болж байгаагийн илрэл юм болов уу.
  4. Бусдаас хамааралгүй амьдрал гэж байхгүй. Бусад аз жаргалтай сайхан амьдрахгүй бол чи ч гэсэн сайхан амьдрахгүй. Тиймээс бусдад байнга аз жаргалыг түгээ. Гурван сая Монголчууд би аз жаргалтай байвал би ч, чи ч аз жаргалтай байна.
  5. Сэтгэхүй нь зөв тогтоод ирэхээр бусад нь аяндаа тогтоно. Анхнаасаа л ухамсар гэдэг зүйлийг зөв тогтоохийг эрмэлзээрэй.
Б.Орхо

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.