2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Бид улс орон хил хязгаар хамаарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй

-Бид энэ дугаарын зочноор "Young brain" хөтөлбөрийн Монгол улс дахь үүсгэн байгуулагчийг урьж оролцуулаад байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. намайг Б.Жавзандорж гэдэг. "Young brain" хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Та хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулбал Яагаад энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсон бэ?

-Манай Монголын нөхцөлд залуусыг дэмжсэн хөтөлбөр болоод дэмжлэг байхгүйгээс ажилгүй залуучууд ихэнх хувийг эзэлж байна. Хүн бүхэн дуртайдаа ажилгүй суугаад байгаа биш төр засгийн зөв бодлого дэмжлэг хэрэгтэй байна. Үүний үр дагаварт нийгэмд маш олон сөрөг нөлөө гарч байна. Бид энэ асуудлыг хараад суугаад байх биш залуу хүн бүр мэддэг чаддаг зүйлсээрээ нэгэндээ тусалж би биш бид гэсэн зүрх сэтгэлээр хандвал Нийгэм аяндаа өөрчлөгдөнө. Иймээс бид үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна .

Манай хөтөлбөр үндсэндээ 5 чиглэлтэй

 -Y-Voice сургалтаар дуу хөгжимд сонирхолтой залуус мөн  Ярих урлаг ярианы бүх техник нэн ялангуяа өөрийгөө нийгэмд зөв хандлагаар гаргаж ирэхийг хүссэн бүх залууст зориулсан сургалтыг явуулна.

Y-Education сургалтаар төсөл хөтөлбөр хэрхэн бичих, Олон улсын төсөлд хэрхэн яаж оролцох , Тэтгэлэг хөтөлбөрт бэлдэх, Олон улсад суралцах боломжийг нээж өгөх сургалтын онцлог оршино.

Y-Careers сургалт маань нийгэмд шинээр гарч ирэх манлайлагч залуусыг чадваржуулах сургалт тайзны ярих урлаг, стиль имиж бүрдүүлэлт гоо зүйн мэдлэг, хэлний чиглэлийн сургалт орсон.

Y-Support сургалт бол өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй залуус, Өрх толгойлсон дундаж давхаргаас доогуур төвшний бүх хүнд зориулсан үнэ төлбөргүй сургалт байгаа.

Y-MUMS сургалт нь залуу ээжүүд буюу гэртэй хүүхдээ харж байгаа 0-12 сартай хүүхдүүдтэй ээжүүдэд зориулсан сургалт юм.

-Одоогийн байдлаар хэдэн удаа сургалт явагдсан бэ. Хэчнээн хүн хамрагдсан бол?

-Одоогийн байдлаар бидний 4 дэх удаагийн сургалт эхлэх гэж байна. Нэг удаагийн сургалтад 20 хүн бүртгэж авдаг. Яагаад гэхээр сургалтынхаа тоонд бус чанарт илүү анхаардаг .

-Энэхүү хөтөлбөртэй хамтран ажилладаг Олон улсын байгууллага эсвэл дотоодын байгууллага байгаа юу?

-Мэдээж байлгүй яахав. Бид Герман Монголын хамтарсан AFA академитай хамтран ажиллаж байна .

-Танай хөтөлбөртэй хамтран ажиллах санал хир их ирж байна вэ?

-Young brain program  бол Олон улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр. Бид өнгөрсөн есдүгээр сард Дундад улсын Залуучуудын холбоотой хамтран ажиллахаар болсон мэдээж үүнд залуучуудын хөгжлийн соёлын асуудлаар хамтран ажиллахаар болсон.

-Та мэдээж залуу хүн залуучуудын сэтгэлгээний талаар юу гэж боддог вэ?

-Сэтгэлгээ гэхээр маш олон төрлийн ойлголттой. Тэгэхээр нэг үг байдаг. Хөршөө өөрийн адил хайрла, хүн юу тарина түүнийгээ л хурааж авдаг. Хөрсөнд хар үр цацчихаад түүнийгээ усан үзэм болно гэж хүлээх хэрэггүй .Тэгэхээр сэтгэлгээ яг үүнтэй адил. Одоо хийж бүх зүйл магадгүй хэзээ нэгэн цагт үр дүн өгнө. Залууст сэтгэл дутаад байгаадаа биш маш олон хэрэгтэй хэрэггүй мэдээллийн бай болж дээр нь нийгмийн байгаа байдал их нөлөөлж байна. Зөв л амьдрах хэрэгтэй хэн нэгний бодлын боол биш зоригтой байх нь чухал.

-Таныг анх 15 настайдаа их сургуульд ороод сурах явцдаа хүүхдийн сан байгуулж байсан гэж сонссон одоо үйл ажиллагаа идэвхтэй байгаа юу. Их багаасаа нийгмийн идэвхитэй байж?

-   ALL world children foundation хүүхдийн сантай одоо үйл ажиллагаа явуулж байна. Ихэвчлэн алслагдсан дүүрэг аймаг орон нутгийн хүүхдүүдэд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн түрүү жил Солонгос улс руу дөрвөн хүүхдийг зүрхний хагалгаанд амжилттай явуулсан.

- Та зөвхөн хөтөлбөрөөс гадна өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байна уу тэр талаар бидэнтэй хуваалцаач?

-Би одоо Баянзүрх Эмнэлэг ХХК Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцан ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэгт 300 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.  Мундаг чадварлаг баг хамт олон Эмч ажилчдын хүчээр хүн бүхэнд эрүүл амьдралыг бэлэглэн явж байна Баянзүрх эмнэлэгт 4 дэх жилдээ ажиллаж байна.

-Баярлалаа та их олон зүйлийг хийж бүтээсэн байна. Танай хөтөлбөрт хамрагдахын тулд насны хязгаар бий юу?

-Баярлалаа. Манай хөтөлбөрт 16-35 насны бүх хүн хамрагдах боломжтой.

-Одоо нийгэмд маш олон сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна .Таны хөтөлбөр энэ бүгдээс юугаараа илүү давуу талтай вэ?

-Мэдээж маш олон залуучууд залуусаа дэмжих зүйл хийж байна л даа. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Харин бид нэгдэх л хэрэгтэй санагддаг тэгвэл нийгэмд ирэх тухайн хүмүүст хүрэх үр дүн илүү гэж бодож байна .

- Танай хөтөлбөрийн дараагийн сургалт хэзээ эхлэх вэ?

- 4 дахь сургалт 10 сарын 14-нд "Business tower" оффисын 19 давхарын "SMS" төвд 10.00 цагт эхэлнэ.

-Сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд мөн мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс ямар утсаар мэдээлэл авах боломжтой вэ ?

Сургалтын талаарх мэдээллийг facebook page – Young brain program

Утас- 99039205 , 99144637 дугаараас асуух боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.